Нөөцийн махыг долдугаар сарын 1-н хүртэл худалдаална

522

Махны хангамжийг тогтворжуулах зорилгоор нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 40 орчим  аж ахуйн нэгж нийт 12.6 мянган тн нөөцийн мах бэлтгэжээ.

Нөөцийн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг өнгөрсөн гуравдугаар сарын 11-нээс эхлүүлсэн. Нийслэлийн есөн дүүргийн 169 хорооны хүнсний 413 дэлгүүрээр дамжуулан нөөцийн махыг худалдаалж байгаа юм. Хонины ястай мах кг нь 6700, үхрийн ястай мах кг нь 7700, ямааны ястай мах кг нь 6200 төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ нь зах зээл дэх үнээс 19.7-33.7 хувиар хямд үнэ ажээ.

Энэ сарын 20-ны байдлаар худалдаанд гаргахаар нөөцөлсөн нийт 12.6 мянган тонн махны 1904.8 тонныг нь хэрэглэгчдийн гарт хүргэсэн бөгөөд долдугаар сарын 1 хүртэл худалдаалахаар төлөвлөжээ.

5e37e74ab7976 Нөөцийн махыг долдугаар сарын 1-н хүртэл худалдаална


URL: