Шалан дээр зайдас хийж байсан хиамны цехийн үйл ажиллагааг зогсоожээ

11065

Хиамны цехийн ажилтнууд шалан дээр зайдас хийгээд сууж байгаа зураг хоёр хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байсан юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг цехэд буюу “Зочин хүнс” ХХК-д шалгалт хийж үйл ажиллагааг нь зогсоожээ.

Хяналт шалгалтаар тухайн аж ахуйн нэгж нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй, засварын ажил хийгдэж байгаа гэх тайлбарыг өгч улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд саад учруулсан тул мэдэгдэл хүргүүлж, үйл ажиллагааг нь түр зогсоон зөрчлийн хэрэг нээсэн байна.

Одоогоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.


URL: