Б.Ууганбаяр: Сөүл, Франкфурт руу нислэг үйлдэх өдөр товлогдлоо

487

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийв. УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ”Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаан болж, Ерөнхий сайдын зүгээс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хүндэрсэн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах үүрэг чиглэл өгсөн. Ингээд тавдугаар сарын дадлага сургуулилтыг зохион байгуулахаар болсон. Сургуулилтдаа ард иргэдийг оролцуулна. Гэхдээ бөөгнөрөл үүсгэхгүй. Учир нь нөхцөл байдалд хүндэрсэн тохиолдолд иргэд гэртээ хөл хорионд орох тул тэр чиглэлд дадлага сургуульд зохион байгуулна.

Мөн УОК-оос ойрын хугацаанд буюу энэ сарын 30-нд БНСУ руу, тавдугаар сарын 2-ны өдөр ХБНГУ-ын Франкфурт хотоос /Европын Улсуудад байгаа/ иргэдээ татна. Өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, хүүхдийг. Иргэд шинжилгээ өгсөн бх ёстой. Транзит бол 48 цагийн өмнө шинжилгээ өгсөн байх. 48 цагаас хэтэрсэн бол хүчингүй гэж үзнэ. Цаашид боломж, бололцоо зэргийг харгалзан иргэдээ шат дараатай татаж авна” гэлээ.

     ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ”Нэг нислэгээр 250-260 иргэн ирнэ. Элчин сайдуудын яамдад шинээр бүртгэл хийхгүй. ЭСЯ-дуудад хүсэлтээ өгсөн иргэдээс тусгай, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ нэн түрүүнд авч ирнэ. Эрүүл мэндийн шалтгаантай, бага насны хүүхэдтэй, өндөр настан, жирэмсэн гэх мэт. Энэ удаагийн хоёр нислэгээр 500 гаруй иргэнээ авч ирнэ” гэв.

Б.Аз


URL: