ЭМЯ: ОХУ коронавирусийн эсрэг вакциныг ирэх 6 сард хүн дээр туршина

485

ЭМЯ-аас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: ”ОХУ-д тархаж буй цар тахал сүүлийн 24 цагийн байдлаар 4000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж 44 хүн нас барж нийт өвчлөл 47000 гаруй боллоо. Мөн буриад улсад дэгдэлт их байна. Үүнээс харахад Москвагаас бусад хотуудад идэвхтэй тархах хандлагатай байна гэж ОХУ-ын ЭМ-ийн сайд онцоллоо. Нэг таатай мэдээ гэвэл 6 дугаар сарын нэгнээс эхлэн ОХУ-д үйлдвэрлэсэн COVID-19 эсрэг вакциныг сайн дурын хүмүүс дээр туршихаар боллоо” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  “2020 оны 4 дүгээр сарын 20-нд буюу өчигдөр ХӨСҮТ-ийн 341 хүний шинжилгээ хийлээ. Тандалтын 11 сорьцод коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Эдгээр 341 хүнд коронавирус илрээгүй. 154 хүнд эмчилгээ, хяналт хийгдэж байна. Өнөө өглөө 05:00 цагт Интермед эмнэлгээс нэг сорьц авчирч шинжилгээ хийж байна. 69 настай иргэн 2 уушгиндаа хатгаатай, иргэнд тус эмнэлгийнхэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан. Шинжилгээг баталгаажуулахаар PCR шинжилгээг ХӨСҮТ-д хийж байна. Гайгүй байх гэж бодож байна. Тухайн иргэний хүүхэд 1 дүгээр сарын 7-ноос 2 дугаар сарын 7-нд Солонгост байж байгаад ирсэн. Үдээс хойш шинжилгээний хариу гарна”


URL:

Tags: