Маргаантай бүс нутагт эзэмшлээ тэлж байгаа БНХАУ-ыг буруутгав
Вьетнам Өмнөд Хятадын газар дундын тэнгисийн Парсел болон Спратлиарлын аралд засаг захиргааны хоёр газар байгуулсан талаар БНХАУ мэдэгдсэнийг шийдвэртэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Хятад улсын телевизийн сүлжээгээр мэдээлснээр шинээр байгуулсан энэ хоёр байгууллага нь БНХАУ-ын Саньша хотын хяналтад байдаг аж. Саньша хотын гэж нэрлэгддэг энэ байгууллага болон бусад үүнтэй холбоотой ажиллагаа нь Вьетнамын тусгаар тогтнолыг ноцтойгоор зөрчиж байна гэж тус улсын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Ле Ти Хан онцолжээ.
Тэрээр “Вьетнам БНХАУ манай орны тусгаар тогтнолыг хүндэтгэх, энэ буруу шийдвэрээ цуцлахыг шаардаж байна” гэв. Ханой энэ сарын эхээр Вьетнамын загас агнуурын онгоц Парсел арлын орчим живсний дараа БНХАУ-д албан ёсоор эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна.
Мөн БНХАУ-ын эргүүлийн харуул энэ хөлөг онгоцыг хорьж, халдсаны улмаас живсэн гэж гэв. Парселийн арал нь БНХАУ-аас өмнө зүгт 230 км газарт байдаг бөгөөд 1974 оноос хянаж байгаа аж. Гэхдээ Вьетнам энэ арлын талаар эдлэх эрхээ шаарддаг учраас энэ нь тус бүс нутагт байнга маргаан гардаг байна. Бээжин хиймэл арал барьж байгаагаас гадна АНУ болон хөрш орны эсэргүүцлийн улмаас энэ хоёр аралд эзэмшлээ бэхжүүлэхийн тулд зэвсэгт хүчнээ авчирсан байна. Тиймээс БНХАУ-ын нөлөө энэ бүс нутагт нэмэгдэхээс АНУ, Вьетнам улсууд айж байгаа юм байна. Мөн АНУ БНХАУ-ыг энэ үйл ажиллагаагаа зогсоохыг уриалжээ. Түүнээс гадна Бээжин энэ бүс нутагт бусад орны байгалийн хий болон газрын тосны олборлолтыг эсэргүүцэн өдөөн хатгасан ажиллагааны талаарх мэдээлэлд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: