С.Эрдэнэ: “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой ЗГ-ын 296 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна
Иргэн С.Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрбээр “Засгийн газрын 2019 оны 296 дугаартай “Эрдэнэс Тавантолгой” компанийн талаар авах зарим арга хэмжээний тогтоол нь хууль бус тул хүчингүй болгох талаар дурдсан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 70 хувийг Засгийн газар, 30 хувийг иргэд эзэмшдэг. Гэтэл 70 хувийн хувьцаа эзэмшигч Засгийн газар дангаараа 2019 онд 296 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компанийг байгуулах, охинд компанид Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэр гаргасан байдаг. С.Эрдэнэ миний бие “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшигч бөгөөд дээрх тогтоол нь Монгол Улсын иргэн байгалийн баялгаас хүртэнэ гэх Үндсэн хуульд заасан эрх, компанийн тухайд заасан хувьцаа эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч Засгийн газрын 2019 оны 296 дугаартай “Эрдэнэс Тавантолгой” компанийн талаар авах зарим арга хэмжээний тогтоол нь хууль бус тул хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргаж байна.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Хөрөнгө оруулалтын банк”-тай. Б.Баярсайхан, Д.Сумъяабазар нэг хармаатай, нэгдмэл сонирхолтой хүмүүс “Эрдэнэс майнинг” гэдэг компанийг байгуулсан байна. Тиймээс АТГ-т шалгуулна. Б.Баярсайхан нь уул уурхайн лиценз, Шарын голд тусгай зөвшөөрөлтэй газруудтай.
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компани туслан гүйцэтгэгч компанийн 10 ажилтныг ажлаас нь халсан байна. Ингэснээр Монголд ажилгүйдэл үргэлж байсаар байна. “Эрдэнэс Тавантолгой майнинг” гэж компанийг хууран мэхлэх замаар байгуулсан. Та бүхнийг 1072 хувьцааныхаа төлөө явна гэж үзэж байна. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс энэ компанийг удирдан явуулж байна. Өнөөдөр манай ажилчид өлсгөлөн зарлана гэж байгаа. Би тэдэнд тэмцлийн өөр замыг сонгох хэрэгтэй гэдэг саналыг тавьж байна” гэлээ.
URL: