Эхнэрээ зодсон гэх Д.Сүндийгийн баримтууд бүрэн эхээрээ дэлгэгдлээ
“Нэткапитал” ББСБ-ын эзэн Д.Сүндийг эхнэрээ зоддог, хүчирхийлэгч хэмээх баримтууд “Бүрээ” нэртэй цахим хуудсанд тавигджээ. Дараах баримтуудыг ямар нэгэн нэмэлт хачиргүй хүргэж байна.
ЭХНЭР Н.УНДРАЛ НӨХРИЙНХӨӨ ЭСРЭГ ӨРГӨДӨЛ ГАРГАСАН НЬ
“Нэргүй овогтой Ундрах би нөхөр болох Доржрэнцэнгийн Сүндийд зодуулж, хавирга хугарч, зөөлөн эд хөхөрч хавдаж гэмтсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сэтгэл санааны биеийн хүчирхийлэлд өртөж дарамтанд амьдарч байсан тул Цагдаагийн байгууллагаар шалгуулж зохих хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. Өргөдөл гаргасан Н.Ундрах 2019-3-25 ” гэжээ. Өргөдлийн дагуу гуравдугаар сарын 31-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол гарсан байна.
ХУД дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх төсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав, иргэн Н.Ундрахыг нөхөр Д.Сүндийд зодуулсан гэх гомдлыг шалгаж, Н.Ундрахын биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл гарсан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон тогтоохыг үүрэг болгожээ.
Н. УНДРАЛЫН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ: ТАРХИ ДОРГИЛТ, НҮҮР БОЛОН ЦЭЭЖНИЙ ЗӨӨЛӨН ЭДИЙН НЯЦРАЛ
Өнгөрөгч оны гуравдугаар сарын 27-нд Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ханхүү, өдгөө 41 настай, Н.Ундрахын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг ГССҮТ-д очиж хийжээ.
ШИНЖ ТЭМДЭГ: Бие өвчин намдаах эмний үйлчилгээ гарахаар өвдөлт ихтэй. Хавирга хугарсан мэдрэгдэж байгаа. Баруун мөрөөрөө жирвэлзэнэ. Толгой дүйрч өвдөнө. Баруун нүд хүнд оргино, бүрэлзэнэ
ҮЗЛЭГЭЭР: Биеийн ерөнхий байдал хүндэвтэр, ухаан санаа саруул, байрлал албадмал, хүүхэн харааны хэлбэр хоёр талд ижил, зөв дугираг, гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимны чичирхийлэлт бүх чиглэлд илэрнэ, дагзны булчингийн хөшингө 2 хуруу, хамар уруулын нугалаас хоёр талд ижил, хэл голын шугамаар мөчдөд саа саажилтгүй, өнгөц ба гүний мэдрэхүй хэвийн.
ХЭСЭГ ГАЗРЫН ҮЗЛЭГ: Баруун, зүүн зовхи, хацар, шанаа нэлэнхүйдээ хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, орчны эд овойж хавдсан, баруун нүдний алиманд тархмал цус хурсан, зүүн чихний дэлбэн болон хөлөг сэртэн орчимд 3.0*2.0 см, 3.0*3.0 см, доод уруулын дотор салтад тармал, баруун мөрөнд 6*5 см, баруун өвдөгт 4*6 см, зүүн өвдөгт 4.5*3.0 см, зүүн гуяны гадна дээд хэсэгт 10*5 см, доод хэсэгт 8*4 см хөхөлбөр хавдартай. Үүдэн дээд 2 шүдний хазах гадаргуу эмтэрсэн, ирмэг хурц. Цээжний баруун хажуу хэсгээр тэмтрэлтээр эмзэглэл ихтэй.
ГССҮТ-ийн №03816 ТООТ ӨВЧНИЙ ТҮҮХЭЭС: Эмнэлэгт хэвтсэн. 2019-3-25.
ХЭВТЭХ ҮЕИЙН ОНОШ: Тархи доргилт, нүүр болон цээжний зөөлөн эдийн няцрал
Д.СҮНДИЙ: ЮУН СҮРТЭЙ ЮМ БЭ, НЭГ ХАВИРГА ХУГАРАА Л БИЗ
2019-4-14-ний өдөр ХУД дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх төсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав, Н.Ундралаас хохирогчийн мэдүүлэг авчээ. МЭДҮҮЛЭГТ:
“Би өрөө рүүгээ явж байхад төгөлдөр хуурын хажуу талаас Сүндий гарч ирээд баруун гараараа зүн хөмсөгний хажууд гурван удаа цохихоор гараараа нүүрээ дарахад үсдэж аваад хойш дарж унагаагаад нуруу руу өшиглөхөөр зүүн талын хавирга руу 4-5 удаа өшиглөж, зүүн гуян дээр 4 удаа дэвсэхээр нь доош харж хэвтэхэд баруун талын суганы доош арваад удаа өшиглөнгүүтээ шал руу үсдэж байгаад цохисон. Мөн шал мөргүүлээд үсдэж байгаад хаалга руу чирээд шатны ойролцоо ирээд миний үсийг тавьж, холдохоор нь өндийхөд Сүндий миний нүүрийг хараад зодохоо болиход Халиунаа өрөөнөөс гарч ирээд “Сүндий чи зодохгүй ярилцана гэж хэлээ биз дээ” гэснээ хүйтэн жин тавьж байхад Сүндий Жавзандуламыг дагуулж ирээд зургийг нь дарж Мөрөн эмээ рүүгээ явуул гэхэд нь Жавзандулам зураг авч явуулсан. Би тэгэхээр нь Сүндийгийн ах Алтангэрэл рүү утсаар залгаж “Намайг зодчихлоо. Шандын хоёрт хэл. Манай гэрт ороод ир” гэхэд Алтангэрэл ах “Тэр хоёр удахгүй ирэхээр нь яваад ир” гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй 04:30 цагийн үед Бямбадүгэр, Сүгжлхам, Алтангэрэл нар орж ирээд ах Бямбадүгэр нь “Хөөх наад нүд чинь ямар аймаар болоо вэ” гэхэд би “Сүндий ийм болгосон” гэхэд хадам ээж Сүгжлхам “Ундрахыг солонгост эмчлүүлье” гэж хэлэхэд Сүндий “Та нар яв. Миний амьдралд битгий оролц. Та намайг ингэж өсгөж хүмүүсжүүлсэнц гэхэд хадам ээж Сүгжлхам “Эмнэлэг цагдаа дууд” гэхэд Сүндий “Явцгаа” гэхэд хадам ээж Сүгжлхам “Би чамайг хүмүүжүүлж чадаагүй. Улс чамайг хүмүүсжүүлнэ биз. Энэ хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлээрэй” гэж хэлээд гараад явсан.
Тэгэхээр нь би орондоо орж хэвтчихээд байж байхад баруун талын хавирга өвдөөд байхаар Сүндий ирж биеийн байдал асуухаар нь би “Ээжийг дууд, эмнэлэг явмаар байна” гэхэд Сүндий унтаад өгөхөөр нь би Сүндийг сэрээж “Миний хавирга хугарчихсан байна” гэхэд Сүндий “Юун сүртэй юм бэ. Нэг хавирга хугараа л биз” гэхэд нь би Сүндийгээс гуйж ээж Мөрөн рүүгээ залгуулж “Эмнэлэг явъя” гэж хэлэхэд ээж зөвшөөрч манайх руу гарлаа гэхээр нь босч хувцсаа өмсөөд хүү Тэлмэнгийнхээ өрөөнд орж хүүгээ дуудахад намайг харснаа цочихоор нь “Аав чинь намайг ийм болгосон” гэж хэлээд үнсээд хотхоноос гартал хүмүүс яваад байсан тул хотхоны хашаанаас гарч урд талын авто зогсоол дээр ээж Мөрөнг хүлээж Гэмтлийн эмнэлэг дээр 08:30 цагт очсон.”
ХАЛИУНАА ГЭЖ ХЭН БЭ?
Д.Сүндийгийн эхнэр Н.Ундрах нөхрийнхөө нууц амраг гэх Халиун гэдэг эмэгтэйн тухай өгсөн МЭДҮҮЛЭГТ:
“Би нөхөр болох Д.Сүндийтэй амьдраад 12 жил болж байна. Дундаасаа 10 настай хүүтэй, Сүндийгийн дагавар охин болох Жавзандулам /19 настай/ бид дөрөв ХУД-д оршин суудаг.
2015 оноос эхлэн манай нөхөр Сүндий нь Халиун гэдэг одоо 29 настай эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан юм байна лээ. Би өөрөө 2017 онд манай ажил дээр манай нөхөр Сүндий нь Халиун гэх эмэгтэйг маркетингийн менежерээр ажилд оруулахаар авчирсан юм.
Манай “Нэткапитал” ХХК бөгөөд энэ компанийг нөхрийн хамт үүсгэн байгуулсан. Манай нөхөр ТУЗ-ийн дарга хийдэг, би өөрөө уг компанид гүйцэтгэх захирал хийдэг юм. Гэтэл 2017 оны 10-р сард манай нөхөр Халиун гэх эмэгтэйг гэртээ авчирсан. Яах гэж байгаа юм гэхээр
“Энэ амьдралын төлөө чи зөвшөөр, энэ хүүхэн миний хүүхдийг төрүүлнэ, гэрийн ажилд ч тусална”
гээд огт гэрээс явуулдаггүй. Одоогийн байдлаар энэ хүүхэнд 2017 оны 10-р сараас эхлэн манай гэрт бид нартай хамт амьдарч байна.
Өөрт нь хэлж үзэж байсан “Чи яв аа” гэхээр “Сүндий намайг яв гээгүй, надтай хамт баймаар байна гэж байна, би ч гэсэн хүн” гэж хэлээд огт явдаггүй. Ингээд 2017 оны 11-р сард намайг найзуудтайгаа уулзлаа гэж зодож байсан. 2018 оны 6-р сард компанийнхаа ажилчидтай зугаалгаар явж байхад Сүндий надад хандан “Халиунаатай хамт гурвуулаа нэг өрөөнд орж нэг орон дээр унтана” гэхээр нь би эсэргүүцэхэд миний хэвлий рүү өшиглөн зодож байсан.
2018 оны 7 дугаар сард наадмаар Сүндий, Халиун хоёр хоорондоо зодолдоод байсан бөгөөд Халиун нь согтуу намайг түлхсэнээр ширээн дээр унаж хавиргаа хугалж байсан.
Миний санаж байгаагаар их зүйлүүд байна. Би энэ болгонд цагдаад мэдэгдэж байгаагүй. Ажил ихтэй байхад дуудаад ажил хийлгэдэггүй гэж бодоод тухайн үед өргөдөл өгч байгаагүй.
Намайг төрсөн ээжтэй минь ч уулзуулах дургүй байдаг. Яг өөрийнхөөрөө байлгах гэдэг таалагдахгүй бол зодно.
Өнөөдрийн буюу 2019 оны 3 дугаар сарын 25-ны өглөө 04 цагийн үед ээжийндээ байж байгаад өөрийнхөө гэрт ирээд Сүндий гэрт оронгуут “Хаана байж байгаад ирж байгаа юм бэ, яагаад утасныхаа байршлыг унтрааж байгаа юм” гээд баруун хавирга руу өшиглөөд (маш олон удаа) нүүр рүү гараараа, хөлөөрөө өшиглөж, үснээс зулгааж газар чирсэн. Одоо миний баруун нүд хавдаж, хөхөрсөн, баруун хавирга хугаралттай байна. Би өөрөө тухайн үед ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.
Сүндий нь өөрийнхөө хүүхдүүдийг ч цохиж зоддог. Надтай анх суухдаа ийм хүн байгаагүй.”
ЭХ СУРВАЛЖ: Бүрээ
URL: