АНУ коронавирусийн гарал үүслийг шалгахдаа хамгийн түрүүнд Хятад улсыг хардаж байна
АНУ коронавирусийн гарал үүслийг мөрдөн шалгаж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд мэдээлэл хийхдээ мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, АНУ цар тахал үүссэн нөхцөл байдлыг мөрдөн шалгаж, түүнчилэн коронавирусийн халдварын гарал үүслийг тогтоож байгаа ажээ. “Олон ч хачирхалтай явдал болж, олон ч шалгалт хийж байгаа. Энэ нь Хятадаас ирсэн, бас тэгээд энэхүү цар тахалд 184 орон ч өртлөө. Үүний чухам хаана үүссэнийг тодруулах хэрэгтэй” гэж Трамп мэдэгджээ. Ийнхүү АНУ коронавирусийн гарал үүслийг шалгахдаа хамгийн түрүүнд Хятадыг хардаж байгаа нь тодорхой байгаа юм.
Америкийн засаг захиргаа ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоож байгааг Дональд Трамп түрүүнд нь мэдэгдээд байсан.
Энэ удаа ч тэрбээр “Арга хэмжээ авахад алдаа гаргаж, коронавирусийн тархалтыг нуун дарагдуулж байсныг” шалгаж дуусах хүртэл энэ арга хэмжээ үйлчилнэ” гэж Америкийн төрийн тэргүүн хэлсэн байна. АНУ коронавирусийн гарал үүслийг шалгахдаа хамгийн түрүүнд Хятадыг хардаж байна
Сүүлчийн мэдээгээр, халдвар авсан болон нас барсан хүний тоогоор АНУ тэргүүлж байгаа юм. Тэнд 699 мянган хүн халдвар авч, бас 36,8 мянган хүн нас бараад байна.
Дэлхийд нийтдээ коронавирусээр 150 мянга гаруй хүн нас барж, халдвар авсан хүний тоо 2,2 саяас давжээ.
Б.Атар
URL: