Д.Наранбаатар: Вирус устгадаг зүүлт бол цэвэр луйвар

11009

УИХ-ын гишүүд, Хотын даргаас авахуулаад жирийн иргэд вирусээс хамгаалагч картыг олноор зүүж байна.
Үүнийг “Оном” сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар
“өвчнөөр дамжуулан хийж байгаа луйвар” гэж хэлэв.
Цаашлаад тэдгээрийн гол найрлага болох хлорын давхар исэл нь хүний ам,хамар луу ороход маш хортой гэлээ.

Монголд одоогийн байдлаар Virusshutout Mongolia болон Airdoctor гэсэн фэйсбүүк хуудсаар дамжуулан худалдаалж байна.
Хоёул Японд үйлдвэрлэгдсэн.

Д.Наранбаатар
“Их хурлын дарга Г.Занданшатар,
С.Жавхлан гишүүнээс авахуулаад нийт 9 гишүүн ,мөн хотын дарга С.Амарсайхан энэ вирус хамгаалагч картыг зүүсэн байна.
9с гурав нь л маскаа зүүгээд,үлдсэн нь зүүхгүй байх жишээний.
Шулуухан хэлэхэд энэ бол зүгээр л хүнийг айдсаар нь далимдуулан хийж байгаа луйвар. Өөр юу ч биш.
Вирус устгагч гэж нэрлээд буй картны гол орц найрлага юу вэ?

Хлорын давхар исэл
Байгалийн циолит гэсэн хоёрхон зүйл гол орц нь болдог байна.
Хлорын давхар ислийг ширээний тавцан,тавиур зэргийг ариутгалын бодисоор хэрэглэдэг.

Харин хлорын давхар исэл хий байдлаараа хүний амьсгалын эрхтэн лүү орвол маш хүчтэй исэлдүүлэгч учраас хүнд хортой. Юун карт болгоод зүүх нь битгий хэл эрүүл мэндэд хортой.

Airdoctor гэхэд бүх төрлийн вирус,бактери,мөөгөнцөрийг устгаж таны ойр орчинд нэг метр радиус дотор аюулгүй бүрхүүл үүсгэн хамгаалдаг мэтээр их амархан зүйл ярьж байна.

Коронавирус нь агаар дуслын замаар халдварладаг.

Шүлсний бичил дусалд дугтуйлагдчихсан вирус хүний ам хамраар ороод,уушгинд орж хатгаа үүсгэнэ. Ийм байхад тэр картыг зүүгээд ямар ч хэрэг байхгүй.
Үүнийг шинжлэх ухааны эхний А үсэг хэлдэг хүн мэднэ. Хэрвээ энэ карт ажилладаг байсан бол хүн төрөлхтөн хэдэн мянгаараа амь насаа алдаад суухгүй байсан.

Эдгээр хоёр бүтээгдэхүүн хоёул Японоос гаралтай гэж байна. Үнэхээр үр дүнтэй байсан бол
Япончууд өөрсдөө хэрэглээд,онц байдал зарлах дээрээ тулахгүй байх байсан.

https://www.facebook.com/photo.php?fbid=2112242588922197&set=a.773851912761278&type=3&theater


URL: