Гэрийн ажиглалт, тусгаарлалтад хяналт тавьж ажиллахыг эрчимжүүлнэ

11006

-Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай /цахим/ хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар НЭМГ-аас авч хэрэгжүүлж буй томоохон ажлууд, эрүүл мэндийн статистик үзүүлэлт, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон анхаарах асуудлуудыг холбогдох хэлтсийн зүгээс танилцуулсан юм.

-Мөн коронавируст “Ковид-19” халдварын нөхцөл байдлын мэдээлэл, нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд тавих хяналт, зохион байгуулалт, цаашид авч хэрэгжүүлэх тодорхой ажлуудын талаар эмнэлгийн удирдлагуудад мэдээлэл хүргэлээ.
- Хурлын төгсгөлд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар эхийн эндэгдлийг бууруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэжилтийг эрчимжүүлэх, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд Өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн ажиглалт, тусгаарлалтанд хяналт тавьж ажиллах, харьяа эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан тогтсон хугацаанд ирүүлэх, мөн нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод зохион байгуулж буй хяналтын цэгийн үйл ажиллагаанд анхаарч ажиллахыг даалгалаа.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллага


URL: