1.5 сая төгрөгийн цалин авдаг эмч 4.5 сая төгрөг авч байна
Фитнесс, саун, амралтын газруудын үйл ажиллагааг өнөөдрөөс нээж буй. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас фитнессийн газруудад
- Төхөөрөмжүүдийг 1.5 метрийн зайтай байрлуулах
- Нэг дор 10-аас илүү хүнд үйлчлэхгүй байх
- Амны хаалттай хүнд үйлчлэх
- Ороход нь халууныг үзсэн байх
- Гарыг ариутгасан байх
- 1 цагт 10-15 минут цонхоо нээх шаардлагуудыг тавьж байгаа аж. Мөн ариутгал халдваргүйтлийг хийж байгаа эсэхэд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж ажиллах юм.
Халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлсэн гэнэ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Манай эмч, ажилчид илүү цагийн мөнгөн дээр гомдол гаргасан тохиолдол байхгүй. Өмнө нь 1.5 сая төгрөгийн цалин авдаг байсан эмч хүн халдварын үед дайчлагдан ажиллаж, илүү цагийн хөлстэйгөө нийлээд 4.5 сая төгрөг авч байна.
Сувилагч 2 дахин илүү цалин авч байгаа. 2009 онд H1B1 халдвар гарахад илүү цагийн хөлсийг цаг тухайд олгож байгаагүй. Онцгой байдлаас нөхөж өгнө гээд сүүлд 10 сард нь олгож байсан удаатай. Энэ удаад бол цаг тухайд нь илүү цагийн хөлсийг олгож байгаа” гэлээ.
Гаднаас орж ирж байгаа тухайлбал, Франц иргэний компани, Онцгой байдлын газраас өгсөн нэмэгдлийг хүн үлдээлгүй жигд хуваарилсан гэдгийг тэрбээр хэллээ. Иймээс хэн нэгэн илүү цагийн хөлсөө аваагүй гэсэн гомдол гарч байгааг гайхаж байна. Хоосон яриа гаднаас гаргаж байна хэмээн тэрбээр тайлбарласан.
URL: