БГД-ийн ИТХ-ын дарга Г.Энхболдтой холбоотой мэдээлэл ташаа байжээ
Fact.mn мэдээллийн сайтад 2020 оны 01 сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболдтой холбоотой нийтлэл нийтлэгдсэн.
Нийтлэлд ”гэмт хэрэгтэн Г.Энхболд нь хадам аав С. Эрдэнэтэйгээ нийлж Баянгол дүүргийг хувийн компани шигээ ашиглан төсвийн хөрөнгийг урсгаж байна” гэх агуулага дурдагдсан байдаг.
Энэхүү материалыг бичсэн сэтгүүлч нь бодит үнэнийг нягтлалгүй, албан ёсны эх сурвалжгүй ташаа мэдээллийг олон нийтэд хүргэж, давхар төрийн ажлын нэр хүндэд халдан сэтгүүл зүйн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчжээ.
Манай сайт нь аль нэгэн нам хүч, хэн нэгний захиалгаар бусдын нэр төрд санаатайгаар халдах ямар нэгэн зорилго агуулаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье!!!.
Тиймээс иргэн Г.Энхболдын алдар хүндэд сэв суулгаж, ажил хэрэгт нь саад учруулсан тул Fact.mn сайтын зүгээс албан ёсоор хүлцэл өчиж, үүгээр залруулга хийж байна.
FACT.MN сайтын редакци
URL: