Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглоно

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ын дагуу мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутаг болсон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592, А/578, дүүргийн Засаг даргын 2018 оны А/148 дугаар захирамжуудын хүрээнд дүүргийн 17 дугаар хорооны иргэн 47 адууг гаргах ажлыг дүүргийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Зуслан дах цагдаагийн тасагтай хамтран зохион байгуулаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхэлж байгаа өрх байхгүй бөгөөд цаашид мал аж ахуй эрхлэхээр, худалдан борлуулахаар мал оруулж ирүүлэхгүй байхад анхаарч байнгын хяналтын постуудаар хяналт тавьж ажиллах юм.
Иргэн та хориглосон бүсэд мал, амьтан оруулж ирэх, заавал хамрагдах ёстой мал эмнэлгийн үйлчилгээнд мал, амьтнаа хамруулаагүйгээс болж гарсан хохирол, халдварт болон халдварт бус өвчлөлийн үед гарсан зардлыг өмчлөгч өөрөө бүрэн хариуцах болохыг анхаарна уу.
ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

URL: