Ухань хотод 10 хоногийн хугацаанд баригдсан Лэйшеншань эмнэлэг “тэтгэвэр”-т гарлаа

382

БНХАУ-д коронавирусийн халдвар авсан иргэдийг эмчлэхийн тулд Ухань хотод Лэйшеншань (Thunder God Mountain) эмнэлгийг барьсан. Тус эмнэлэг нь өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр 10 хоногийн хугацаанд баригдсан бөгөөд 1600 ортой есөн мужийн 3000 гаруй эмч ажиллаж байсан юм. Өдгөө тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнүүдээ ердийн эмнэлэг рүү шилжүүлэхээр болжээ.

Лэйшеншань эмнэлэгт нийт 2011 өвчтөн эмчлүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар Ухань хотод хөл хориогоо цуцалсан тул уг эмнэлгийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ. Ингэснээр тус эмнэлгийн ажилчид халдваргүйжүүлэлт хийж, эмнэлгийг битүүжилсэн байна. Лэйшеншань эмнэлэг нь Ухань хотод эрчимтэй тархсан цар тахлын үед олон сарын турш зогсолтгүй хичээсний үр дүнд “тэтгэвэртээ гарах”-аар болсон аж. Энэ нь хотын коронавирусийн халдварын үед эмчилгээ, эмнэлгийн үйл ажиллагаа “хэвийн байдалд буцаж ирснийг харуулж байна” гэж Үндэсний эрүүл мэндийн комиссын албан ёсны төлөөлөгч Жиао Яхуи мэдэгдсэн юм. Түүнчлэн уг эмнэлэг нь богино хугацаанд маш чухал үүрэг гүйцэтгэж, илүү олон өвчтөн хүлээн авах боломжийг олгосон бөгөөд халдварын эх үүсвэрийг агуулсан болно гэж нэмэн хэлэв.

Хубэй мужийн төв Ухань хотын Лэйшеншань (Thunder God Mountain) эмнэлгээс халдвар авсан өвчтөнүүдээ шилжүүлж буй нь

Лэйшеншань эмнэлэгт эмнэлгийн ажилтнууд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

Ухань хотын Лэйшеншань эмнэлэг

Ухань их сургуулийн Жонгнан эмнэлгийн сувилагч Ху Жимин хамт ажилладаг Зэн Яингинд хайртай гэдгээ илэрхийлж байна

Лэйшеншань эмнэлгийн хаалгыг битүүмжилж байна

Лэйшеншань эмнэлэг

Лэйшеншань эмнэлгийн хаалтын арга хэмжээ

Эх сурвалж: Синьхуа агентлаг

Э.Мөрөн


URL: