Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс 30 мянган төгрөг болгон нэмж олгож эхэллээ

380

Засгийн газраас өнгөрсөн сард долоон шийдвэр гаргасны нэг нь Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10.000 төгрөгөөр нэмж 30.000 төгрөг болгон олгох шийдвэр гарч байсан.

Тэгвэл энэ сарын Хүүхдийн мөнгийг 10.000 төгрөгийн нэмэгдэлтэйгээр өнөөдрөөс олгогдож эхэлжээ.Тодруулбал, Монгол Улсын 18 хүртэлх насны 1.1 сая хүүхдэд олгодог Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10.000 төгрөгөөр нэмэгдүүлэхэд 34.2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардагдаж байгаа юм.


URL: