Ерөнхий сайд амралтын газар, саун, фитнесүүдийг нээх чиглэл өглөө

335

Өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр  Ерөнхий сайд амралтын газар, саун фитнесүүдийг нээх чиглэл өгчээ.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг ”Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг өнөөдрөөс нээж байна. Мөн саун, фитнесүүдийг ч ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гаргаад шат дараатай нээнэ” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.


URL: