Б. Янжмаа: Эдгэрч гарсан өвчтөнүүдээс вирус илэрсэн нь дархлаатай холбоотой
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа. Сонгдо эмнэлэгт өчигдөр 2 хүнд түргэвчилсэн оношлуураар эерэг гарсанд тус эмнэлэгт байсан 300 хүнийг хөл хорионд оруулах арга хэмжээг өчигдөр авч ажилласан. Түргэвчилсэн оношлуурын хувьд ДЭМБ-аас оношлогоонд хэрэглэхгүй байгаа бөгөөд зөвхөн PCR оношлуураар баталгаажуулж байна.Тус хоёр хүн нь харшлын өвчтэй байсан учраас хуурамч биет илрэх магадлал байсан бөгөөд PCR шинжилгээгээр коронавирус илрээгүй. Тиймээс түргэвчилсэн оношлуураар бус PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлыг нийтэд мэдээлж баймаар байна гэдгийг онцоллоо. ХӨСҮТ-д байгаа 30, тандалтын 19, Дундговь аймгаас ирүүлсэн 5 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 245 хүн байна. Тандалт, судалгаа, шинжилгээ үргэлжилж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн биеийн байдал сайн байна гэв.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа вирус тусаад эмчлэгдэж эмнэлгээс гарсан өвчтөнүүд дахин вирусаар өвчлөөд буйг тайлбарлахдаа “Мэргэжилтнүүд өвчилсөн иргэд дахин өвчилж байгаа шалтгааныг вирус дахин авсан бус, тухайн хүний дархлаа суларснаас болж нууц үлдсэн вирус идэвхижин илэрч байж болзошгүй хэмээн тайлбарласан” гэлээ
URL: