Хятадууд түгшүүртэй байна

10926

Хятад Улс вирус тээгдэж ирэх хамгийн ойрын аюулыг ОХУ гэж үзэж байгаа юм байна. Тэндээс ирж байгаа оюутнууд, бизнес эрлэгчид толгой дараалан халдвартай байгаа нь аймшиг төрүүлж байна. Хамгийн сүүлд Харбин хотод ирсэн иргэд нь бараг 100% халдвар авсан байдалтай байгаа нь ОХУ өвчний тархалтын нөхцөл байдлыг үндсэндээ хянах боломжоо алдаж байгааг харуулж байна.

БНХАУ-д байдал 100 хувь сайжирчихаагүй байгаа бөгөөд олон мужуудаас халдварласан мэдээ тасрахгүй байгаа болон Гуандун мужид гадаадаас ирсэн 6000 хүн тусгаарлагдаад байгаагийн нэлээдгүй нь халдвартай байгаад иргэд их түгшицгээж байна. Тэрбээр хичээл эхлэх сураг гарч байсан ч өнөөдрөөс өөр мэдээлэл өгөөд эхэлжээ.

Л.Хишигбаяр


URL: