Хөрөнгө нь 700 саяар өссөн НИТХ-ын төлөөлөгч хэн бэ?
АТГ албан тушаалтнуудын 2019 оны ХОМ-т дүн шинжилгээ хийж эхэллээ. Тодруулбал, хөрөнгө нь давтамжтай болон огцом өссөн албан тушаалтнуудын мэдүүлгийг сугалж авч үнэн зөв эсэхийг нь татварын байгууллагатай тулгаж байгаа юм. Энэ дагуу 800 саяас гурван тэрбум төгрөг хүртэлх хөрөнгөтэй мэдүүлэг гаргагчдаас сэжиг бүхий гэмээр арав гаруй албан тушаалтантай холбоотой хэд хэдэн аж ахуйн нэгж хуулийн этгээдийн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт татварын байгууллагад шилжүүлсэн байна. Тэр дунд мэдүүлэг гаргагч Б-гийн 100 хувь эзэмшдэг компани 2018 онд 2.428.179.400 төгрөгийн орлого олсон бол 2019 онд 3.169.350.050 төгрөг болсон байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтны бүрэн эзэмшлийн компанийн орлого жилийн дотор 741.170.650 төгрөгөөр огцом нэмэгджээ.
Бидэнд олдсон мэдээллээр компанийнх нь орлого жилийн дотор 740 гаруй сая төгрөгөөр өссөн албан тушаалтан нь НИТХ-ын төлөөлөгч юм байна. Мөн тэр дунд орлого нь 200-800 саяар нэмэгдсэн, тэрбум төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө борлуулсан тохиолдлууд ч байгаа аж.
URL: