ЭМЯ: “Сонгдо” эмнэлэгт үйлчлүүлсэн хоёр иргэний лабораторийн шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа
Улаанбаатар “Сонгдо” эмнэлгээр үйлчлүүлж байсан хоёр иргэний лабораторийн /PCR/ шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдваргүй гарчээ.
Өчигдөр тухайн иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гэсэн хариу гарч байсан юм. Гэхдээ түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй, шинэ коронавирусийг оношлох баталгаатай оношлуурт тооцохгүй байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж, лабораторын шинжилгээний хариуг хүлээх болно гэдгийг хэлж байсан. Харин өнөөдөр ЭМЯ-аас “Сонгдо” эмнэлэгээр үйлчлүүлсэн иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан тухай цахим хуудаснаа нийтэлжээ.
Түргэвчилсэн оношлуурын талаар Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа хэлэхдээ “ДЭМБ энэхүү хурдавчилсан оношлуураар COVID-19-ийг илрүүлэх шинжилгээ хийхийг зөвлөмж болгоогүй, одоохондоо. Аль ч хурдавчилсан оношлуураар хийхийг зөвлөхгүй байна. Тэгэхээр бид сэжигтэй тохиолдлуудаас хамрын болон хоолойн арчдас аваад вирусийн геномын дараалал илрүүлэх PСR шинжилгээгээр л баталгаажуулж байгаа” хэмээж байв.
Fact.mn
URL: