“Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс коронавирусийн хурдавчилсан тестээр шинжилгээ хийхэд эерэг гарсан”
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ”Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс хурдавчилсан тестээр шинжилгээ авахад КОВИД 19-ийн халдвар эерэг гарсан.
Өндөр настай иргэнийг тусгаарлах өрөөтэй тул эмнэлэгт нь тусгаарласан. Шинжилгээний хариуг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна.
Нөгөө хүн нь өөрөө явж байгаа тул ХӨСҮТ-д тусгаарласан.
Өндөр настны хувьд өмнө нь ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явсан. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-доор очсон. Тиймээс хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан.
Нөгөө хүний хувьд тест тавиулаад бас эерэг гарсан. Түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй бөгөөд ямар ч тохиолдлыг PCR оношлуурыг ашиглан баталгаажуулж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
URL: