Амны хаалт зүүгээгүй иргэнийг 150.000 төгрөгөөр торгоно

309

Өнгөрсөн ням гаригт хуралдсан УОК-ын хуралдаанаас “Маскаа зүүцгээе” аяныг 2020 оны тавдугаар сарын 31-ны өдрийг дуустал орон даяар өрнүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан амны хаалт зүүгээгүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 5.13-аар 150 мянган төгрөгөөр торгох болсон талаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн батлагдсан 30 тохиолдол байгаа бөгөөд 4 нь эдгэрэн эмнэлгээс гараад байгаа билээ.

Б.Аз


URL: