“Сонгдо” эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрлээ

8515B42A-ACFB-46FA-9E7D-CA92C377D893

“УБ Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байсан иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ. Тиймээс ХӨСҮТ-өөс шинжилгээ аваад явсан байна. Ингэхдээ батлагдсан тохиолдол байхгүй, сэжигтэй тохиолдол илэрсэн тул шинжилгээ авсан гэх мэдээллийг өгөв.

Сэжигтэй тохиолдол илэрсэн тул эмнэлгийн ажилчдыг нэг нэгээр нь өрөөнд нь тусгаарласан гэх мэдээлэл байна. Одоогоор эмнэлэг рүү хүн нэвтрүүлэх боломжгүй байгаа аж.

Энэ талаар эргэн мэдээлэх болно.

Б.Аз


URL: