Татварын буцаан олголт 20 хувь байгааг 70 хувьд хүргэх хуулийн төслийг хэлэлцэж байна
Төсвийн байнгын хороогоор НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна6 Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь өөрийн өргөн барьсан хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Түүний санаачилсан хуулийн 15.2.1-т албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох гэснийг 70 гэж, 15.13-д заасан буцааж олгох албан татвар болон урамшуулал нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн сар, улирал, жилд улсын төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 30 хувиас хэтрэхгүй байна гэснийг 40 болгохоор тусгажээ. Засгийн газраас дэмжээгүй ч байнгын хорооны гишүүд санаачилсан хуулийн төслийг нь дэмжиж өгөхийг тэрбээр танилцуулгын төгсгөлд хүслээ.
Гишүүд хуулийн төслийн танилцуулгатай холбоотой асуулт асууж байна.
URL: