ХӨСҮТ: Коронавируcийн 13 тохиолдол шинээр бүртгэгдэж, батлагдсан тоо 30 боллоо

292

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс энэ үеэр ойрын үед тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуг зарлалаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “2020 оны 4 сарын 13-нд нэг өвчтөн эдгэрээд ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд 5 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, гэрийн ажиглалтад орсон байгаа.

Өмнөх өдрүүдэд 502 хүний шинжилгээ хийгдсэн. Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсээс болон тандалтын зорилгоор хийсэн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.

Гэвч өчигдөр хийсэн шинжилгээнээс коронавирусийн 13 тохиолдол илэрлээ. Ингэснээр манай улсад COVID-19 халдварт өвчний батлагдсан тохиолдол 30 боллоо” гэж мэдэгдлээ.

Fact.mn


URL: