Бэлгийн замын халдварт өвчин гуравдугаар сард өмнөх сараас 24.8%-аар нэмэгджээ

269

Энэ оны гуравдугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,656 болж, өмнөх сараас 329 буюу 24.8%-иар нэмэгдсэн байна.

Тодруулбал,

  • мөөгөнцрөөр өвчлөгчид 679 (2.6 дахин)
  • тэмбүүгээр өвчлөгчид 581 (42.7%)
  • трихомониазаар өвчлөгчид 386 (37.3%)
  • гонококкт халдвараар өвчлөгчид 156 (11.5 %) тус тус бүртгэгджээ.

Мөн цусаар дамжих халдварын тохиолдол 35 болж, нэгээр (2.9%) нэмэгдсэн байна. Харин амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 497 болж, 124 (20%)-өөр, гэдэсний халдварт өвчин 96 болж, 20 (17.2%)-оор тус тус буурсан нь онцлогтой. Үндсэндээ халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний улиралд 9,434 болж, өмнөх оны мөн үеэс 721 (7.1%)- ээр буурсан аж.

Үүнд,

  • Салхин цэцгээр өвчлөгчид 1,357 (46.2%)-гоор
  • Цусан суулгаар өвчлөгчид 495 (55.5%)- аар
  • Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 204 (52.4%)-өөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Түүнчлэн Улаанбаатар хотод энэ оны гуравдугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 байгаа билээ.


URL:

Tags: