ЦЕГ: Г.Загдааг хуулийн дагуу баривчилсан

10889

Өнгөрсөн бямба гарагт ”Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг дайчлан баривчилсан билээ. Түүнийг одоогоор Цагдан сэргийлэх 461-р ангид саатуулан шалгаж байна. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат  мэдээлэл өглөө.

 “2020 дөрөвдүгээр сарын 9-ний өдөр иргэн Халиунаас удаа дараа хүчиндүүлсэн гэсэн гомдол ирсэн.  Энэ гомдлын дагуу цагдаагийн байгууллага хойшлуулшгүйгээр баривчлах бүрэн эрхтэй. Энэ дагуу баривчилсан.

Цагдаагийн байгууллагаас 2019-2020 онд “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай холбогдуулан, түүний үйлдсэн гэмт хэргийн зөрчилтэй 5 үйлдэлд мөрдөн байцаалт явуулж шалгаж байгаа.  Г.Загдаагийн хүчингийн хэрэг батлагдвал хуулийн дагуу шийтгэл хүлээлгэнэ” гэв.


URL: