КОВИД-19 -тэй хямралын үед хүний эрхийг хамгаалах нь

10884

Коронавирусээс үүдэлтэй хямралын улмаас дэлхийн эргэн тойронд хүний эрхийн зөрчил үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул Нэгдсэн Үндэстний Байгууллагын зүгээс улс орнуудыг илүү хамтын ажиллагаат, дэлхийг хамарсан, хүний эрхэд суурилсан хандлагаар цар тахалд хандахыг уриалжээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес үүнийг “хүний хямрал” гэж онцолсон байна.

НҮБ-ын Хүний эрхийн шинжээчдийн зүгээс КОВИД-19 -ийн талаар:

  • “Хүн бүр эрүүл мэнд, амь насаа алдахаас хамгаалуулах эрхтэй бөгөөд төр уг хариуцлагыг үүрнэ. Нөөц хангалтгүй, нэг бол улсын эсвэл хувийн даатгалын бүтцээ буруутгах нь эмчлүүлж буй тодорхой бүлгийг ялгаварлах үндэслэл биш”.
  • “Энэ байдлаар цагдаа, тусламжийн утасны дуудлагаас харахад гэр бүлийн хүчирхийлэл улам ихсэх төлөвтэй. Маш олон эмэгтэй, хүүхэд гэртээ айдаст автаж, хүчирхийлэлд өртөж болзошгүй. Цар тахлын үед тогтоох хөл хорио нөхцөл байдлыг улам дордуулна. Иймээс улс орнууд КОВИД-19 -тэй тэмцэхдээ гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүд, хүүхдийг мартаж болохгүй”.
  • “Асрамжийн газарт өндөр настнуудыг орхисон, цогцос олдсон тухай мэдээ ирж байгаа нь харамсалтай ч хүлээн зөвшөөршгүй зүйл юм. Бид бүгд эв санааны нэгдэлтэй байж, ахмадуудаа ч хамгаалах үүрэгтэй”.
  • “Эрүүл мэндийн үйлчилгээ, ус, ариун цэврийн байгууламж, хүнс, зохистой орон сууцаар хангагдаж чадахгүй шилжин суурьшсан хүмүүс цаг ямагт гадуурхагдаж байдаг. Олуулаа бөөгнөрсөн, хүнд нөхцөлд байгаа тэдэнд эрхээ эдлэх боломж, халдвар хамгааллыг Засгийн газар хангах ёстой”.
  • “КОВИД-19 бол зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, вирусээс шалтгаалж, гадаад хүнийг үзэн ядах, бусдыг үзэн ядах, гадуурхахад хүрнэ. Хятад, Ази хүмүүсийн бие махбодод халдаж, цагаачдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхгүй хэмээн улс төрчид шийдэж байгаа үед улс орнууд хүн бүрийн, тэр дундаа хамгийн эмзэг, гадуурхагдсан бүлгээ хамгаалах ёстой гэсэн үүргээ умартаж болохгүй”.

Embedded video

417 people are talking about this

Тус нөхцөл байдалтай уялдан, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас КОВИД-19 -ийн эсрэг хүн төвтэй хариу арга хэмжээ авах удирдамж боловсруулжээ.

  • Эрүүл мэндийн стратегидаа цар тахлын эсрэг эрүүл мэндийн арга хэмжээг тусгахын зэрэгцээ хүний эрх, жендэрийн үүднээс урган гарах нөхцөл байдлыг харгалзсан арга хэмжээг давхар авна.
  • Онц байдлын үед эрх мэдэл хэрэгжүүлэхдээ хуулиар хүний эрх хамгаалагч, сэтгүүлчдийг эсэргүүцэх, чимээгүй болгох, ажлыг зогсоох бус, гагцхүү хууль ёсны дагуу нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой байх ёстой.
  • Зай барих, өөрийгөө тусгаарлах зэрэг тусгаарлах арга хэмжээг авахдаа идэх, өмсөх, усанд орох нь хүртэл бусдаас хамааралтай хүмүүсийн хэрэгцээг давхар анхаарна. Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэх мэт олон хүн гэр бүл, хамт олны дэмжлэг, үйлчилгээнээс хамааралтай байдаг.
  • Хилээ хянах, аялахыг зөвшөөрөх, хязгаарлахдаа дайн, дарамт хавчлагаас зугтаж байгаа хүмүүсийн зорчих эрхийг хүндэтгэнэ.
  • Санхүүгийн дэмжлэг, нийгмийн хамгааллын багц нь цар тахлын хор хөнөөлийг даван туулах, эрсдэлтэй нүүр тулахад чиглэнэ. Цалинтай чөлөө, ажилгүйдлийн тэтгэмж олгох, хүнс тараах, бүх нийтийн суурь орлого зэрэг эдийн засгийн дэмжих арга хэмжээг авснаар хямралын үр нөлөөг бууруулахад тусална.
  • Цар тахлын үед ЛГБТИ хүмүүс өндөр эрсдэлд орох тул хариу арга хэмжээ авах төлөвлөгөөндөө тусгайлан анхаарна.
  • Уугуул хүмүүсийн эрүүл мэндийн талаарх үзэл баримтлал, мөн уламжлалт эмчилгээг хүндэтгэж, КОВИД-19 -ээс сэргийлэх арга хэмжээ авахдаа тэдэнтэй зөвлөж, тодруулж, зөвшөөрлийг авна.
  • Шорон, баривчлах байр, саатуулах байр болон нийгмээс тусгаарласан бусад газарт байрлах зэрэг эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүс цар тахлын үед халдвар авах эрсдэл маш өндөр байдаг. Тэдний нөхцөл байдлыг тусгайлан харгалзаж, хямралын эсрэг төлөвлөгөө, хариу арга хэмжээг боловсруулна.
  • Эмнэлгийн мэргэжилтэн, судлаач, эрдэмтэд зэрэг холбогдох шинжээчид хоорондоо төдийгүй олон нийттэй чөлөөтэй ярилцах, мэдээлэл хуваалцах ёстой.

 Б.Болдсайхан, Хүний эрх хамгаалагч


URL: