Г.Загдааг иргэн Д.Халиунаагийн гомдлоор саатуулжээ

236

Өнгөрсөн бямба гаригийн орой “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг цагдаагийн байгууллагаас баривчилсан. Түүнийг прокурорын зөвшөөрлөөр 72 цаг саатуулсан бөгөөд 72 цагийн хугацаа өнөөдөр дуусч байгаа тул үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдгийг өнөөдөр шийдэх юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг иргэн Д.Халиунаагийн гомдлоор саатуулсан гэнэ. Мөн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн гэв.

Сануулахад, иргэн Д.Халиунаа нь “Зөв амьдрах ухаан”-аас гарснаасаа хойш олон газраас тусламж гуйсан. Хэн ч туслаагүй. Би тэнд охинтойгоо хамт хоёр жил амьдарсан. Г.Загдаа тус төвд байдаг хүмүүсийг доод талынхаа грашинд хүлж зодон, байнга хүчирхийлдэг. Г.Загдаа намайг хүчиндсэн. Эхлээд Загдаа ах, дараа нь хоёр нийгмийн ажилтан нь ч намайг хүчиндсэн.

Энэ талаар хэлвэл хүүхдийг чинь чамд өгөхгүй гэж байнга сүрдүүлдэг. Г.Загдаа ахад хүчиндүүлсэн бичлэг маань миний утсан дээр бий. Даанч хураагаад авчихсан. Цагдаа нар очоод ч миний утсыг авч өгдөггүй. Г.Загдаа ах намайг хэд хэдэн удаа хүчиндсэн. Нэг удаа гурван өдөр дараалан хүчиндээд, миний доороос цус гарсан.

Цэцэрлэгт нь байдаг хүүхдүүдийг Г.Загдаагийн эхнэр Амараа эгч байнга зоддог” хэмээн хэвлэлийн хурал хийхдээ мэдэгдсэн билээ.

Б.Аз


URL: