Г.Занданшатар: Хөнгөн ялтай хоригдлуудыг өршөөх асуудал яригдаж байна
Цар тахлын үед ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр УИХ-аас гаргаж байгаа шийдвэрүүдийг танилцуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон албаныхан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ” Хөнгөн ялтай ялтнуудыг ажил хийлгэх байдлаар суллаж, өршөөх асуудлыг ярьж байна. Хоригдол ч гэсэн эрхтэй. Цар тахлын хуулинд бүхий л газруудад бөөгнөрлийг багасгах зорилгоор ялтнуудыг цөөрүүлэх бодлого баримталж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч ч энэ асуудлыг судалж үзэхийг чиглэл болгосон” гэв.
URL: