Үхлээ урьдчилан таамагласан одууд
Сүүлийн үед бид та бүхэндээ одуудын тухай олон мэдээллийг ар араас нь дарааллан хүргэж байгаа. Тэдний амьдрал биднийхээс тэс өөр хэв маягтай, ер бусын зүйлсээр дүүрэн байдаг тул сонирхохгүй байхын аргагүй билээ. Харин энэ удаад өөрийнхөө хэзээ үхэхийг бараг л мэдэж байсан, хэтэрхий залуугаараа хорвоогоос хальсан одуудын тухай мэдээллийг хүргэж байна. Сонин сонсогдож байгаа ч тэд өөрсдийн үхлээ худлаа зөгнөөгүй бололтой
1. Bob Marley
Ямайкийн дуучин, хөгжмийн регги урсгалыг олонд анхлан таниулсан гэж хэлж болох дуучин Боб Марли (Bob Marley) өөрийгөө 30 гараад л үхнэ гэдгээ мэддэг байж. Эхэндээ түүний хөлний хумс хууран унаж, арьс нь хатуурч эхэлсэн байна. Удалгүй түүний биеэр дүүрэн юм туурч, шархалж идээлэн, 36 насандаа арьсны хорт хавдраар нас барсан юм.
2. Notorious BIG
1990-д оны дунд үеэр домогт реппер Тюпак Шакурыг Лас Вегасд санаатайгаар буудан хороосон аймшигт хэрэг гарсан билээ. Үүнээс хойш хип хоп дуучид, репперүүд айдаст автаж эхлэв. Notorious BIG буюу реппер Христофер Валлас ч өөрийг нь буудан хороохыг мэдэж байсан гэдэг. Түүний зөгнөснөөр ч болж, Тюпакийн үхлээс яг жилийн дараа буудуулан амиа алдсан юм.
3. Amy Winehouse
Амиг мансууруулах бодисонд хэт донтсон гэдгийг түүний шүтэн бишрэгчид хэзээнээс л мэддэг байсан. Харин амьдралынхаа сүүлийн үеэр тэр мансууруулах бодисоос илүү архинд донтож эхэлжээ. Тэрээр дотны найзууддаа “Үхэл намайг отож байгаа юм шиг санагдах боллоо” хэмээн хэлсэн байдаг. Ингээд 2011 оны 7-р сард тэрээр гэртээ амьсгал хураасан байхыг бие хамгаалагч нь олж мэджээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр түүнийг архи болон мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээр зүрх нь хаагдсан гэсэн байна.
4. Michael Jackson
2009 оны 6-р сард Попын хааны үхэл дэлхий нийтийг цочролд оруулав. Нас барахаасаа хэдэн сарын өмнө тэрээр төрсөн дүү Жанет Жексондоо “Би хүнд алуулах гээд байгаа юм шиг санагдаад байдаг болчихлоо. Ёстой муу ёртой юм” хэмээн ярьсан гэдэг. Тэрээр 2009 оны 6-р сарын 25-ны өдөр гэртээ бие нь гэнэт муудаж, түргэн тусламж дуудсан боловч түүний амийг аварч чадаагүй байна.
5. Lisa Lopes
“Left Eye” хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Америкийн дуучин, реппер бүсгүй автомашины ослоор өөд болсон юм. Хачирхалтай нь тэрээр нас барахаасаа хэд хоногийн өмнө зам дээр гэнэт гарч ирсэн жаалыг хүчтэй мөргөж, улмаар хүү бэртлээ даалгүй нас барсан байна.
6. Proof
“Proof” нэрээрээ олонд танигдсан реппер Deshaun Dupree Holton цагтаа реппер Эминэмийг дэмжин ажиллаж, од болоход нь тусалж байв. Тэрээр 2006 оны 4-р сарын 11-нд Мичиган мужийн Детройт гудамжинд 4 удаа буудуулж нас барсан юм. Прүүф найзууддаа эрт үхэж магадгүй тухайгаа байнга л ярьдаг байсан гэдэг.
7. Tupac
Хэдийгээр хорвоогоос хальсан ч одоог хүртэл амьд байгаа мэт яригдаж байгаа домог болсон дуучин, реппер 25-хан насандаа буудуулж амь үрэгдсэн юм. Тэрээр толгойдоо 2 удаа, цээжиндээ 3 удаа буудуулж, сэхээн амьдруулах тасагт амьсгаа хураалгүй 6 хоносон ч, удалгүй нас баржээ.
8. John Lennon
Тэр өөрийгөө 40 настайдаа ямар байхаа хэзээ ч төсөөлж байсангүй. Тиймээс ч бие хамгаалагчдаа үргэлж л “Би 40 нас хүрэхгүй байх” хэмээн ярьдаг байсан гэдэг. 1980 онд буюу яг 40 насандаа гудамжинд явж байгаад нуруундаа буудуулж газар дээрээ нас барсан юм.
9. Kurt Cobain
Алдарт “Nirvana” хамтлагийн ахлагч, дуучин Курт Кобэйн дэлхий даяар нэр алдраа түгээж, асар их эд хөрөнгө, амжилтын эзэн болж байсан ч дотоод ертөнцдөө асар их зөрчилтэй байсан гэдэг. Тэрээр мансууруулах бодист донтсон бөгөөд 27 насандаа амиа хорлосон юм.
10. Jimi Hendrix
Тэрээр гаргасан дуу болгондоо эрт үхэх талаар дуулдаг байв. “Time” сэтгүүл түүнийг “Бүх цаг үеийн хамгийн шилдэг хөгжимчин”-өөр тодруулж байлаа. Хендрикс мөн л 27 насандаа өөд болсон юм.
URL: