Иргэн Д.Халиунаа: Г.Зaгдaa ах намайг хүчиндсэн, дараа нь хоёр нийгмийн ажилтан нь бас хүчирхийлсэн

10804

Д.Халиун: Загдаа ах намайг хүлж байгаад хүчиндсэн
“Зөв aмьдрaх ухaaн” ТББ-ын тэргүүн Г.Зaгдaaд хүчиндүүлсэн иргэн Д.Халиун хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр “Зөв aмьдрaх ухaaн”-aaс гaрснaaсaa хойш олон газраас тусламж гуйсан. Хэн ч туслаагүй. Би тэнл хоёр жил амьдарсан. Тэнд байдаг хүмүүсийг доод талынхаа грашинд хүлж зодон, байнга хүчирхийлдэг. Г.Загдаа намайг хүчиндсэн. Эхлээд Загдаа ах, дараа нь хоёр нийгмийн ажилтан нь ч намайг хүчиндсэн.

НАМАЙГ ХҮЧИНДЭЖ БУЙ БИЧЛЭГ НЬ МИНИЙ УТСАН ДЭЭР БИЙ
Энэ талаар хэлвэл хүүхдийг чинь чамд өгөхгүй гэж байнга сүрдүүлдэг. Г.Загдаа ахад хүчиндүүлсэн бичлэг маань миний утсан дээр бий. Даанч цагдаа нар хураагаад авчихса. Г.Загдаа ах намайг хэд хэдэн удаа хүчиндсэн. Нэг удаа гурван өдөр дараалан хүчиндээд, миний доороос цус гарсан. Цэцэрлэгт нь байдаг хүүхдүүдийг Г.Загдаагийн эхнэр Амараа эгч байнга зоддог. Шийдвэр гарчихаад байхад миний хүүхдийг өгөхгүй байгаа. Баярцэцэг гэдэг эгч байсан. Тэр эгчийг Загдаа ах дандаа хүчинддэг. Бүр сүүлдээ зугтаахын тулд өөрийгөө хутгалсан шүү дээ. Тэгж байж эмнэлэгт хэвтсэн. Би охинтойгоо уулзаагүй хоёр сар гаруй болж байна. Би Загдаа ахаас айж байна. Ярьсан зүйл минь худлаа байвал би бүх хариуцлагаа хүлээнэ. Надад болон манай хүүхдэд ямар нэгэн юм болвол Загдаа ахын буруу шүү” гэлээ.

У.МАНДАХ, FACT.MN


URL: