ХӨСҮТ: Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдлаа

176СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн  захирал Д.Нямхүү иргэдээс авсан шинжилгээний хариу болон бусад мэдээллийг өглөө.

Тэрбээр ”2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Зам-Үүд суманд сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдлаа.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан байсан есөн хүнээс коронавирусын халдвар илрээгүй. Мөн тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 28 хүнээс коронавирус мөн адил илрээгүй.

Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 83 хүнд тандалт шинжилгээний ажил хийгдэж байна. Сэлэнгэ аймагт коронавирусын батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд оруулсан. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 15 хүнийг шинжилгээ, хяналтад оруулсан” гэв.


URL: