Хөгжлийн банк, Төрийн банк Сангийн яамны харьяалалтай болно
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банк болон Төрийн банкийг Сангийн яамны харьяанд шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Төрийн банк нь 2009 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч байсан бөгөөд өнгөрсөн оны санхүүгийн үзүүлэлтээр 2.9 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй байгаа банк.
Харин Хөгжлийн банкийг 2010 оны долоодугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулахаар болсон. Улмаар УИХ-аас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр баталж, Хууль батлагдсанаас хойш гурван сарын дараа буюу тавдугаар сарын 12-ны өдөр Хөгжлийн банк албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байв.
Дээрх хоёр байгууллагын үйл ажиллагааг хянах, зохист ажиллагааг нь хангах, зээлийн үйлчилгээ, зарлагдсан төсөл хөтөлбөрүүдийг чанаржуулах үүднээс Сангийн яаманд шилжүүлжээ.
URL: