Ерөнхий сайд сургууль, цэцэрлэгийн хөл хориог 9 дүгээр сарын 1 хүртэл сунгах чиглэл өглөө
Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж байна.
Ерөнхий сайд сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийг есдүгээр сарын 1-н хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлах чиглэл өгсөн байна. Мөн иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг анхааруулжээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ирэх сард хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхгүй байх шийдвэр гарвал зөвхөн 12 дугаар ангийхныг тусгай горимоор хичээллүүлэх талаар судалж байгаагаа мэдээлж байсан юм.
Эдгээр иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэхийг тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татах тухай УОК-ын шуурхай штаб ярилцаж байгаа аж.
МаргаашУлсын Онцгой комисс энэ бүх асуудлаар хуралдах юм байна.
Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6,600 гаруй иргэний асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах асуудлыг Засгийн газрын тэргүүн хэлсэн байна.
URL: