Коронавирустэй холбоотой нөхцөл байдал АНУ-д сайжирч байгааг мэдэгдэв
ВАШИНГТОН. /RIA Novosti/. Коронавирусний цар тахлын байдал хамгийн хүнд байгаа АНУ-ын томоохон хотуудад байдал сайжрах шинж тэмдэг ажиглагдаж байна гэж тус улсын дэд Ерөнхийлөгч Майк Пенс мэдэгджээ.
“Хэдийгээр би эрдэмтэн биш ч гэсэн итгэл найдварын гялбаа харагдаж байгааг хэлж чадна. Нью-Йорк, Нью-Жерси, тэр бүү хэл Шинэ Орлеан, Детройт, түүнчлэн Чикаго хотоос хүлээж авсан эхний тоон мэдээллээс үзэхэд халдварын тархалт буурах шинж тэмдгүүд ажиглагдаж байна” гэж тэрбээр Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна. Үүнтэй холбогдуулан АНУ-ын дэд Ерөнхийлөгч бүх америкчуудыг “өөрсдийгөө болон бүх хүнийг вирусээс хамгаалахын тулд “хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж, боломжтой бүх зүйлийг хийхийг” уриалав.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д 398 мянга гаруй хүн коронавирусний халдвар авч, 12 мянга гаруй хүн нас барсан байна.
URL: