Роналдиньо барьцаагаар түр суллагдав
Бразилийн алдарт хөлбөмбөгчин, 2004, 2005 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарч байсан Роналдиньо Парагвай улсын нийслэлийн урьдчилан хорих төвөөс түр суллагдсан байна.
Түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
1,6 сая долларыг барьцаанд төлсөн бразил залуу нэгэн зочид буудалд байнгын хяналтад байгаа гэнэ.
Сануулахад, Роналдиньо ахынхаа хамт Парагвай улс руу зорчихдоо тус улсын хуурамч баримт бичгээр нэвтрэхийг завдсан тул ийн хоригдсон билээ.
URL: