Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын эмнэл зүйн шинж тэмдэг

125

Манай улсад 2020 оны гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 6-ны хооронд лабораторийн шинжилгээгээр батлагдсан 15 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 4 хүн эмнэлгээс гарч, ажиглалтад шилжин, 11 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Өвчтнүүдийн эмнэлзүйн талаарх мэдээллийг тоймлон хүргэвэл:
Нас:
11-65
Насанд хүрэгчид-80%
Хүйс:
Эмэгтэй-60%
Эрэгтэй-40%
Өвчний явц:
Шинж тэмдэг балархай-20%
Дунд-67%
Хүндэвтэр-13%
Илэрсэн шинж тэмдэг:
Толгой өвдөх – 60%
Хамар битүүрэх-53%
Хуурай ханиалгах – 47%
Суулгалт-47%
Халуурах – 33%
Булчин өвдөх –33%
Цэртэй ханиах – 33%
Цустай цэртэй ханиах-13%
Бөөлжих-13%
Вирус судлалын шинжилгээний дүн:
14 хүний хамар, хоолойн арчдас
14 хүний цэрний сорьц
13 хүний өтгөний сорьц
1 хүний зөвхөн өтгөний сорьцод тус тус коронавирус илэрсэн.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

URL: