Кеннедийн удмын хараал одоо ч үйлчилсээр байна уу?

65Америкийн цагдаа нар амралтын үеэрээ ор сураггүй алга болсон алдарт Кеннедийн удмын гишүүдийг эрэн хайж байна. Тэд “Кеннедийн удмын хараал” одоо ч үйлчилсээр байна уу гэх гайхширч байгаа гэнэ.

40 настай Мейв Кеннед Таунсенд Маккин болон түүний 8 настай хүү Гидеон нар алга болсон тухай түгшүүрт мэдээ Америкийн хэвлэлүүдээр хэдэн өдрийн өмнө гарч эхэлсэн юм.

Мейв нь улстөрийн алдарт зүтгэлтэн, 1968 онд бууны шарх авсны улмаас амиа алдсан Роберт Кеннедигийн ач охин юм.

USA Today-гийн мэдээлснээр Мейв нь дөрөвдүгээр сарын 2-нд хүүтэйгээ хамт эрэг дээр очсон гэнэ. Тэднийг тоглож байтал бөмбөг нь тэнгисийн булан руу хийсчихжээ. Мейв, Гидеон хоёр бөмбөгөө өөрсдөө уснаас гаргахаар эрэг дээр байсан каноэ завин дээр суужээ.

Гэвч ээж хүү хоёр эргэж ирсэнгүй. Төрөл төрөгсөд нь ч түгшүүр зарлаж, аврагчдыг дуудсан байна. Удалгүй тусгай албаныхан уснаас хөмөрсөн каноэ завийг нь олсон Мейв, Гидео нар ойр орчимд нь харагдаагүй байна.

Дөрөвдүгээр сарын 5-нд дахин эрэл хайгуул хийсний эцэст Кеннедийн удмын гишүүдийг сураггүй алга болсонд тооцжээ. Тэдний хайх эрлийн ажиллагааг зогсоосон аж. Төрөл төрөгсөд нь ээж, хүү хоёрыг амиа алдсан гэдэгт итгэхийг хүсэхгүй байна.

Энэхүү аймшигт үйл явдалтай холбоотойгоор олон хүн “Кеннедийн удмын хараал”-ын талаар ам уралдан ярилцаж байна. Сураг сонсох нь ээ, ХХ зууны эхээр улс төрийн нэр зүтгэлтэн Жо Кеннедийн эцэг нь Еврейн нэгэн ламтныг гутаан доромжилжээ. Ламтан ч маш ихээр уурлан хилэгнэж, бүх удам угсаагаар нь хараасан гэдэг.

Өнгөрсөн зун Роберт Кеннедийн 22 настай ач охин Сирше нас барсан тухай мэдээлэл хүртэл гарч байсан юм. Охин хар тамхи хэтрүүлсний улмаас нас барсан. Харин Мейв, Гидеон нар үнэхээр амиа алдсан бол Кеннедийн удмын жамаараа таалал төгсөөгүй 10, 11 дэх хүн болох магадлалтай байна.

Эх сурвалж:pikabu.ru

Орчуулсан Э.МАРТ

https://updown.mn/115001.html


URL: