ОУВС: Дэлхийн эдийн засаг түүхэнд анх удаа зогслоо
Коронавируст халдварын цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг бараг зогслоо хэмээн Олон улсын валютын сангийн (ОУВС) гүйцэтгэх захирал Кристалина Георгиева мэдэгдлээ.
Түүний хэлж байгаагаар эдийн засгийн зогсонги байдал 2008–2009 оны хямралаас дор байх аж. ОУВС өөрийн бүх нөөц нэг их наяд долларын хэмжээнд арга хэмжээ авна гэдгийг тэрээр онцолжээ. Гуравдугаар сарын сүүлчээр, хөрөнгө оруулалтын JPMorgan банк дэлхийн эдийн засгийг зогсонги байдалд орсныг сануулж байв. Гэхдээ шинжээчид эдийн засгийн цочрол маш хүчтэй ч удаан үргэлжлэхгүй гэж үзэж байна.
URL: