Зэсийн өөдрөг төсөөлөл төсвийн эрсдэлийг тэлэхээр байна
2020 оны нэгдсэн төсөвт зэсийн үнийг 5991 ам.доллараар тооцож 1.2 их наяд төгрөгийн орлого орж ирэхээр төсөвлөсөн. Тэгвэл коронавирусын тархалттай холбоотойгоор нүүрсний нийлүүлэлт саарснаас тэргүүлэгч эрдэсээр зэс тодроод байна. Гэвч зэсийн баяжмалаас орж ирэх орлого огцом буурч байгааг өнгөрсөн сарын тоон мэдээллээс харагдаж байна. Оны эхний гурван сарын байдлаар зэсийн баяжмалаас 325.9 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар буурсан үзүүлэлт. Зэсийг тонн тутамд өнгөрсөн оны хоёрдугаар сард 1343 ам.доллараар экспортолж байсан бол энэ оны хоёрдугаар сард 1139 ам.доллар болжээ. Ингэснээр тонн тутмаас 561 ам.доллар алдаж байна. Энэ зуур Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ өнгөрсөн жилийн өдийд 6400 ам.доллар байсан одоо 4685 ам.доллар болж 2016 оноос хойших хамгийн доод үзүүлэлтээр тэмдэглэгдэв. Түүнчлэн нүүрсний үнэ яах нь тодорхойгүй байна. Яг энэ үед манай экспорт, импортоос орж ирэх бүх орлого тасраад байна. Бид уул уурхайн салбараас орох гол орлогыг нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш зэргээс бүрдүүлдэг. Тэгвэл энэ онд эдгээрээс нийт 3.2 их наяд төгрөгийн орлого орж ирэхээр төсөвлөсөн. Гэвч өнөөдрийн байдлаар төсвийн орлого 275 сая төгрөгөөр тасраад байгааг Сангийн сайд мэдэгдсэн.
Өнгөрсөн оны мөн үеийн хэмжээнд очно гэвэл эхний хоёр сард гарсан 1.2 сая тонны алдагдлаас гадна дахиад зургаан сая тонныг экспортолж байж энэ хэмжээндээ очихоор байна” гэлээ. Экспортын нийлүүлэлтээс гадна зэсийн араас нүүрсний ханшийн уналтаас төсвийн алдагдал улам тэлэх эрсдэлтэй.
URL: