Д.Хаянхярваа гишүүн ээ “Уургийн зураг жиргэх яах вэ, урдах замаа баримаар байна”
Дарханы замын ажил хийгдэж эхлээд бараг бүтэн жилийн нүүрийг үзэх гэж байна. Хамт эхэлсэн налайхын зам ашиглалтад ороод сайхан болжээ. Хөрсийг нь хуулаад улаан шороогоороо эргэсэн замаар Дархан, Эрдэнэт гээд цаашаа дамждаг аймгууд руу зорчдог иргэд машин тэрэг, амь нас, эд хөрөнгөөрөө хохирч олон сарын нүүрийг үзэж байна.
Зун, намар, өвлийн улирал таг байсан Дарханы гишүүд хавар сонгуультай зэрэгцээд замаа засах гэж хөдөлж эхлэв. Дарханаас сонгогдсон Д.Хаянхярваа гишүүн аймшигт замаа хурдхан ашиглалтад оруулахын оронд уураг идсэн зургаа жиргээд сууж байна. Түүний жиргээний доор идэж уухын оронд ажлаа явуулаач ээ. Дарханы зам дээр ажиллаж буй компаниудтай хамт очиж уулзъя гэж бичсэн жиргээний хариуд “Өнөөдөр уураг гэдэг идээг хойч үеийн хүүхдүүд бараг л мэдэхгүй болоод байгаа. Тийм учир ийм зураг оруулсан. Яг одоо бол ордонд бүлгийн хуралд сууж байна. Сая нэг аяга цай л уулаа” хэмээн жиргэв.
Дарханы замыг барьж буй компаниудтай очиж уулзъя. Ажлын явцыг шалгая гэж бичсэнийг Д.Хаянхярваа гишүүн ойлголгүй хоол ундны хэрүүл хийж байх гэж. Уураг мэдэхгүй, идэж үзээгүй монгол хүн ч гэж юу байхав. Харин урин дулааны цагт аюулгүй замаар зорчих хүсэлтэй Монголчууд олон байна даа Д.Хаянхярваа гишүүнээ…
URL: