Т.Ганболдын саналыг Нийслэлийн дарга хүлээн авчээ

10705

Хотын дарга С.Амарсайхан “Хот тохижилтын 700 ажилтан 3.2 тэрбум тѳгрѳгийн ѳртѳгтэйгээр хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх Сүхбаатарын талбайн цэцэрлэгийн иж бүрэн тохижилтыг хувийн зардлаараа хийх ажил хэрэгч, бүтээлч санал тавьсан Алтан Дорнод Монгол ХХК-ийн захирал, их хотын иргэн Т.Ганболд танд баярлалаа.
Нийслэлийн удирдлагууд бид таны саналыг хүлээж авч байгааг танд уламжилъя” гэлээ.

Мушгиж гуйвуулалгүй хүлээж авч байгаа бол Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан танд маш их баярлалаа. Та бүхний бодож төлөвлөсөн өндөр өртөгтэй, утга агуулгагүй усан оргилуур мэтийн үрэлгэн төслийг би санхүүжүүлнэ гээгүйг бүх хүн ойлгож байгаа. Шаардлагатай шугам сүлжээ, жорлон шинэчлэл, цэвэрлэгээ тохижилтыг би хувиасаа хийгээд өгье гэсэн. Иргэд дүнгээ тавина биз.


URL: