Өнөөдөр 455 иргэн тусгаарлах байрнаас гарна

89614701_3290361544327305_7419785406633213952_n_20200314123740-580x365-1ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ”Өнөөдрийн байдлаар 2099 хүн тусгаарлагдах байранд  байна. Токио-Улаанбаатарын нислэгээс ирсэн иргэдээс ХӨСҮТ-д 68 иргэн тусгаарлагдсанаас 0-5 насны 9, 6-17 насны 13 хүүхэд Цэргийн төв эмнэлэгт 15 иргэн тусгаарлагдсанаас 6-17 насны нэг хүүхэд Жаргалант сувилалд хоёр иргэн тусгаарлагдсан. Токио зочид буудалд 138 ажиглалтад байгаагаас 0-5 насны 6, 6-17 насны 16 хүүхэд нийт 273 иргэн байрлаж байна. Мөн өнөөдөр 455 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн хяналтад шилжинэ” гэлээ.


URL: