Хятадад вирус хувиран шинэчлэгдэж байна

10677

Нянгүй болох биш, өвчилснийг эмчлэх, өөрөөр хэлбэл шалтгааныг биш, илрэлийг арилгах тактикаас болж, шинж тэмдэггүй тээгч их байгаа нь тодорч байна, тэд өвдөж ч байна.

Залуусын өвчлөлийн төвшин нэмэгдлээ. Муур нохой өвчлөх боллоо. Хятадад уг вирус мутацид орж улам түгшээн хувирч байна. Хубэй мужийнхныг зэргэлдээ мужууд оруулахгүй байгаа нь үнэнийг мэдэж буйн шинж. Орон нутаг төв засгийнхаа тушаалыг биелүүлэхгүй байна.

Үүнээс болж Хубэй Жианши мужийн иргэд мөргөлдсөн үймээн гарсан. Хубэй муж зэрэг газар байдал хүнд, ажиллах хүн олдохгүй байгаа учир концлагерийн дотор болон гадна байгаа Шинжааны уугуул уйгур, казах, ойрадуудыг хүчээр аваачин ажиллуулах болов гэж хүний эрхийнхэн мэдэгдлээ. Энэ үед нам засаг нь өвчнийг ялсан, маск зүүх хэрэггүй болсон гээд байгаа.

Ч.Мөнхбаяр


URL: