Саудын Араб газрын тосны олборлолтоо бууруулахад бэлэн байна

5e86d0046d877НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Бусад улс олборлолтоо хязгаарлана гэвэл Саудын Араб газрын тосны олборлолтоо өдөрт 9 сая торхоос бага болгож бууруулахад бэлэн байна гэж тус улсын төлөөлөгчид мэдэгджээ.

“Их-20″-ийн бусад улс газрын тосны олборлолтоо бууруулвал Саудын Араб ийм боломжийг авч хэлэлцэнэ. Тухайлбал, АНУ, ОХУ, Канад, Мексикийг ийм алхам аваасай гэж хүсэж байна” хэмээн Саудын Арабын төлөөлөгчид мэдэгдсэн байна.

“ОПЕК+” буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус 11 орон нефть олборлолтынхоо хэмжээг бууруулах хэлэлцээрийг сунгах асуудлаар тохиролцож чадаагүйтэй холбоотойгоор Саудын Араб дөрөвдүгээр сараас эхлэн өдөрт олборлолтынхоо хэмжээг хамгийн дээд хэмжээнд буюу 12.3 сая торход, экспортынхоо хэмжээг өдөрт 10 саяд хүргэж нэмэгдүүлэх төлөвтэй байгаагаа мэдэгдсэн юм. Хэлэлцээр бүтэлгүйтсэн нь коронавирусний цар тахлын улмаас эрэлт хэрэгцээ нь улам буураад байсан нефтийн үнийг огцом унахад хүргэсэн байна.

Монцамэ агентлаг


URL: