Мягмар гараг бүр “ЗӨВ ӨДӨР”
Зөв Монгол Брэнд онцгой нөхцөлд ажилладаг ажилтан, алба хаагчдын дархлааг дэмжиж 7 хоног бүрийн Мягмар гарагийг “Зөв Өдөр” болгон зарласан байна. Энэ хүрээнд Зөв Монгол Брэнд пэйж хуудсаараа дамжуулан иргэдээс санал авч, хамгийн их санал авсан албан байгууллагыг Зөв аарцаар дархлааг нь дэмжиж эхэлжээ. “Зөв Өдөр” 2 дахь 7 хоногоо үргэлжилж байна
Эхний байгууллагаар эрүүл мэндийн салбарын тэргүүн эгнээнд зогсдог Нийслэлийн Яаралтай түргэн тусламж 103-ын эмч ажилчид байсан бол энэ 7 хоногт нийслэлийн гудамж, талбайн өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлын төлөө цаг тутам ажиллаж иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж байдаг Баянзүрх дүүргийн ТҮК-ын ажилчдын дархлааг дэмжсэн байна. Амрах цаг багатай, хүнд нөхцөлд ажилладаг албан байгууллага, ажилчдын дархлааг дэмжиж байгаа үндэсний үйлдвэрлэгч Зөв брэндийн хамт олондоо баярлалаа.
“Зөв Өдөр” үргэлжилж байгаа тул уншигч та ч гэсэн Зөв Монгол Брэнд пэйж хуудсанд саналаа илгээж дархлааг нь дэмжих хүсэлтэй байгаа байгууллагыг санал болгож саналаа өгч болох юм байна. 7 хоногийн хугацаанд хамгийн олон санал авсан байгууллагыг тодруулж, дархлааг дэмжиж байна.
URL: