Д.Нарангэрэл: Ковид19-ийн халдвар 4, 5 дугаар сард оргил үедээ хүрнэ гэж ОХУ-ын эрдэмтэд мэдээллээ
Коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас ээлжит мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй байна. 2314 хүн ажиглалтад байгаа бөгөөд 324 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусгаарлагдсан иргэдэд тусламж үзүүлж байна.
Сөүлийн онгоцоор ирсэн зорчигчдоос ХӨСҮТ-д 37 иргэнийг тусгаарлаад байна. Тус онгоцоор нийтдээ 261 иргэн ирсэн бөгөөд 0-2 насны 6, 3-18 насны 14, жирэмсэн 17 иргэн ирсэн. Уг иргэдийн бие хэвийн тусгаарлах байранд хуваарилагдан тусгаарлагдаж байна.
Тус коронавирусийн өвчний талаар ОХУ-ын эрдэмтэдийн судалж буйгаар 4-5 дугаар сард тус халдвар оргил үедээ хүрнэ гэж мэдээллээ. Манай улсад эмчлэгдэж буй 12 өвчтөнөөс хамар битүүрэх, бие арзайх, булчин өвдөх, халуурах шинж тэмдэг илэрч байгаа.
Харин гадаадын орнуудын мэдээлж байгаа шиг амтлах, үнэрлэх мэдрэмж алдагдах шинж тэмдэг манай өвчтөнүүдэд илрээгүй хэмээн эмчлэгч эмч Ц.Чинбаяр, Б.Дармаа мэдээлсэн. ХӨСҮТ-д эм тариа хүрэлцээтэй байна.
URL: