М.Оюунчимэг нарын нэр бүхий гишүүд “Covid-19″-ийн талаар Ерөнхий сайдад асуулга тавилаа

62

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан, Я.Санжмятав нарын нэр бүхий гишүүд манай улсад “Covid-19″ цар тахлын халдварын тархалтын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засагт үүсч буй хор уршгийг үнэлэн тооцоолох, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавилаа.

Уг асуулгын хариуг 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн чуулганы хуралдаанаар сонсохоор юм байна.


URL: