Дорнод аймгаас хил давсан түймрийг цэрэг, малчин, онцгойгийн алба хаагчид унтраажээ

10630

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн /аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ Монгол Улсын хилийн 827-830 дугаар тэмдэгтийн чиглэлд ОХУ-ын талдаа хилээс 2 км-ын зайд хээрийн түймэр гарч байна, хил давж орох магадлалтай байна гэсэн мэдээлэл 2020.04.01-ний өдрийн 14:15 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч 18:15 цагт, Хэнтий аймгийн Дадал сумын мэргэжлийн ангийн 7 албан хаагч 19:35 цагт, Онон-Балжийн байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 8 ажилтан 19:30 цагт, нийт 30 хүн, 3 автомашинтай “Ульхан” хилийн заставт тус тус очсон байна.

Улсын хилийн 833-1 дугаар тэмдэгтээр 0.1 км урттай, 2 км өргөнтэй хээрийн түймэр Монгол Улсын хилийг даван ирснийг хилийн 5 дугаар засватын 11 алба хаагч, орон нутгийн 5 малчинтай хамтран 20:10 цагт унтраажээ.


URL: